Jump to content

Ганзам цогцолбор сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ганзам цогцолбор сургууль буюу Нийслэлийн БГД-ийн 20-дугаар сургууль нь БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1956 оны 5-р сарын 18-ны өдрийн 152-р тоот тогтоолоор Улаанбаатар төмөр зам /УБТЗ/-ыг түшиглэн 8 анги 491 сурагч, 11 багш 7 ажилчинтайгаар байгуулагдаж 1-р ангийн сурагч Лувсаннямын Бурмаа гэдэг бяцхан охин анхны хонх цохиж, өсвөр үеийг сурган хүмуүжүүлэх ариун үйлсийнхээ гарааг эхэлсэн түүхтэй.

Сургуулийн анхны захирлаар Н.Шагдар, хичээлийн эрхпэгч Г.Дорж пионерийн удирдагч О.Шагдарсүрэн нар ажиллаж 1956 -1957 оны хичээлийн жилд Дэндэв, Э.Өнөржаргал. Дэмбэрэл, Кожевникова Төрхүү, Ганжуур. Бямбаа, Александр, Пүрэв Далантай. Нина. Э.Цэрэнханд Л.Лхамсүрэн нарын багшаар ажиллаж байжээ. Аж ахуйн даргаар Натар, ня-бо Лхагважав, номын санч Банзрагч, морин тэрэгч Гомбосүрэн болон Киная Дуламжав, Цэрмаа нар аж ахуйн бүрэлдэхүүнд ажиллаж байжээ.

Боловсролын байгууллагын хөгжил, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн дагуу тус сургуупь 1956 - 1962 оны хичээлийн жилд 7 жилийн сургууль 1962- 1963 оны хичээлийн жилд 11 жилийн сургууль 1963-1979 оны хичээлийн жилд 10 жилийн сургууль 1979-1990 оны хичээлийн жилд 8 жилийн боловсрол 1990-2006 оны хичээлийн жилд 10 жилийн боловсрол, 2006 - 2007 оны хичээлийн жилээс 11 жилийн боловсрол олгох бүтэц зохион байгуулалттай хичээллэж байна.