Jump to content

Василий Чуйков

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Василий Чуйков
1900 оны 1 сарын 311982 оны 3 сарын 18
В.И.Чуйков

Зөвлөлт Холбоот Улсын Маршал В.И.Чуйков
Төрсөн газар Оросын Хаант Улс,Тула муж,
Нас барсан газар Зөвлөлт Холбоот Улс, Москва
Эх орон  Оросын Хаант Улс (1914-1917)
 Зөвлөлт Холбоот Улс (1917-1982)
Ажиллагаа/салбар явган цэрэг
Албан үүргийн он жилүүд 1918-1982
Цол Зөвлөлт Холбоот Улсын Маршал
Нэгж Зөвлөлтийн арми
Тулалдаанууд/дайнууд Оросын Иргэний дайн
Хятад-Японы дайн
Зөвлөлт-Финнийн дайн
Дэлхийн II дайн

Василий Иванович Чуйков нь ЗХУ-ын маршал, ЗХУ-ын хошой баатар хүн юм.

Василий Чуйков нь 1900 онд Оросын Хаант Улсын Москва мужийн Серебрянная пруды тосгонд төрсөн байна. Оросын Иргэний дайнд Улаан Армид элсэн оролцож олон удаагийн тулалдаанд оролцсон бөгөөд хэд хэдэн удаа шархдаж байжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны үед Чуйков нь Сталинградын тулалдааны үед онц гарамгай гавъяа байгуулсан 62-р армийг командлан Паулюсийн германы 6-р армиас Сталинград хотыг хамгаалж чадсан байна. Тэрээр дайн дуустал 8-р гвардийн арми болсон 62-р армиа командлан оролцсон бөгөөд Польшийг чөлөөлөх, Висла-Одерын давшилт, Берлинийг эзлэх тулалдаануудад армиа чадамгай удирдан ялалтанд хүргэжээ.

Дайны дараа Герман дахь Зөвлөлтийн цэргийн бүлэглэлийн командлагч, Батлан хамгаалах яамны орлогч сайд, Зөвлөлтийн Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн ерөнхий командлагч зэрэг цэргийн удирдах албан тушаалуудад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан байна. 1982 онд Москвад нас барсан бөгөөд өөрийн хүсэлтээр Волгоград хотод 62-р армийн дайчдын булшинд оршуулсан байна.

Шагнал, хүндэтгэл

[засварлах | кодоор засварлах]

Гадаадын шагнал

[засварлах | кодоор засварлах]


rigth rigth rigth

 Commons: Василий чуйков – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Улс төрийн албан тушаал

Загвар:S-mil

Өмнөх
{{{өмнө}}}
{{{албан_тушаал}}} Дараах
{{{дараа}}}