Jump to content

Биёонсэ

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Renee Giselle Knowles
2016 онд "Formation" аялан тоглолтынхоо үеэр
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэрБиёонсэ Жизель Нөвлэс-Картер
ГаралАНУ, Лос Анжелес
Хөгжмийн урсгалR&B, Поп
Мэргэжилдуучин-дуу зохиогч,жүжигчин,бүжигчин,продюсер
Идэвхтэй1997–одоо
СтудиParkwood Entertainment, Columbia Records
Хамтардаг уран бүтээлчидЖэй Зи , Дрэйк ,Колдплей , Ники Минаж
Цахим хуудасbeyonce.com


Биёонсэ Жизель Нөвлэс-Картер (/bˈjɒns/1981 оны 9 сарын 4нд төрсөн) Америкийн дуучин, ая зохиогч, продюсер, жүжигчин.

Бага нас, Амжилтын замнал

[засварлах | кодоор засварлах]

Хьюстон,Техас -д төрж өссөн тэрбээр 1990-ээд оны сүүлээр  Destiny's Child R&B охидын хамтлагийн гоцлол дуучин болох хүртлээ багаасаа төрөл бүрийн бүжиг,дууны тэмцээнд оролцдог байжээ. Биёонсигийн дүү Соланжи Нөвлэс мөн дуучин бөгөөд Destiny's Child хамтлагийн нөөц бүжигчин байжээ. Биёонси болон Соланжи нар нь хоёул албумын амжилт гаргасан анхны эгч дүүс юм.

Карьерынхаа турш 19 жилийн хугацаанд, тэр бие даасан уран бүтээлээрээ 100 гаруй сая , Destiny's Child хамтлагийн уран бүтээлээр 60 гаруй сая хувь борлуулсан нь түүнийг бүх цаг үеийн шилдэг борлуулалттай хөгжмийн уран бүтээлчид-ийн нэг болгосон юм.

Тэр 20 Грэммийн Шагнал хүртсэн бөгөөд мөн Грэммигийн түүхэн дэх хамгийн олон удаа нэр дэвшсэн эмэгтэй юм.  

2011 онд түүнийг Millennium Award-аас 2000-аад оны Шилдэг Эмэгтэй Уран бүтээлчээр өргөмжилжээ.

Time сэтгүүлээс гаргадаг оны хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр 2013,2014 онд тодорсон байна. Форбс сэтгүүлээс түүнийг 2015 оны урлагийн ертөнц дэх хамгийн нөлөө бүхий эмэгтэйгээр нэрлэжээ.

Destiny's Child хамтлагийн дараах өндөр амжилттай бие даасан уран бүтээлүүд

[засварлах | кодоор засварлах]

Түүний эцэг Матьюу Нөвлэс-йин байгуулсан Destiny's Child хамтлагиин удаа дараагийн амжилттай цомгийн дараагаар Destiny's Child бүх цаг үеийн хамгийн өндөр борлуулалттай охидын хамтлагийн нэгээр тодров.  

Биёонсигийн анхны дебют цомог Dangerously in Love (2003) ,Биёонсэ-гийн соло карьерийн эхлэл болсон бөгөөд цомгийн "Crazy in Love" , "Baby Boy" синглүүд нь Billboard Hot 100 чартад 1т жагсаж, 5н Грэмми хүртжээ.

2005 оны 6 сард Destiny's Child хамтлаг тарсаны дараа , "Déjà Vu", "Irreplaceable", "Beautiful Liar" гэх мэт томоохон хит дуунууд багтсан 2дахь цомог B'Day (2006)-г гаргав. Биёонсэ мөн кино урлагт хүч үзэж, Dreamgirls (2006), The Pink Panther (2006) , Obsessed (2009) хэмээх кинонуудад туслах дүр бүтээжээ.

Түүний гурав дахь цомог I Am... Sasha Fierce (2008) нэртэйгээр гаргасан бол 2010 онд 6 Грэмми хүртсэн бөгөөд цомгийн Single Ladies сингл нь Грэммигээс Оны Шилдэг Дуу төрөлд ялалт байгуулав.

2011 онд дөрөвдөх цомгоо "4" нэртэйгээр гаргасан бол 5 дахь цомог "Beyoncé" (2013) нь шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ

Түүний 6дахь цомог энэ жил Lemonade (2016) ижил нэртэй богино хэмжээний кинотой хамт гарсан юм.

2018 оны 6 сарын 16-нд тэрээр өөрийн нөхөр Жэй Зи тэй хамтарсан "Everything Is Love" цомгоо "The Carters" нэрийн дор гаргасан бөгөөд цомгийн сингл "Apeshit"-г Youtube хуудсан дээрээ тавьжээ. Everything Is Love шүүгчдээс өндөр үнэлгээ авсан бөгөөд "billboard 200" жагсаалтад 2-т орсон байна.

Гэрлэлт ба үр хүүхдүүд

[засварлах | кодоор засварлах]

Биёонси раппер Жэй Зи тэй хамтарсан " '03 Bonnie & Clyde" синглийн видеонд Жэй Зигийн найз охины дүрд тоглосон нь тэдний дотно харилцааны тухай цуу яриаг улам хурцалжээ. 2008 оны 4 сарын 4-нд хосууд хуримаа олонд сурталчлалгүйгээр хийжээ. 2014 оны 4 сарын 4-ны байдлаар тэд хамтран 300 гаруй сая бүтээлүүд худалдсан байна.

Биёонси 2011 оны 4 сарын 11-нд өөрийн "4" цомгийн нүүр хуудасны зураг авалтыг хийхээр Парист байх үедээ бие давхар болсон ба үүнийгээ тэрээр тухайн онд тохиосон MTV Video Music Awards-д үзүүлбэрээ үзүүлснийхээ дараа олон нийтэд мэдэгджээ. 2012 оны 1 сарын 7-нд Блью Айви Картер Нью Иорк хотын Lenox Hill эмнэлэгт мэндэлжээ.

2017 оны 2 сарын 1-нд Биёонси Instagram хуудсан дээрээ ихэр хүүхдүүд тээж буйгаа мэдэгдсэн байна. Ихрүүд 2017 оны 6 сарын 13-нд Калифорни мужийн Ronald Reagan UCLA Medical Center эмнэлэгт мэндэлжээ. Охин Руми хүү Сөрөөс түрүүлж мэндэлсэн байна. Биёонси 2018 оны 9 сарын "Vogue" сэтгүүлийн нүүр хуудсан дээр гарсан ба тэрхүү сэтгүүлд өөрийн жирэмслэлт болон түүний үр дагаврыг дурьджээ.

  • Work It Out (2002)
  • Crazy in Love ft. Жэй Зи (2003)
  • Baby Boy ft. Sean Paul (2003)
  • Naughty Girl (2004)
  • Check on It (2005)
  • Déjà Vu ft. Жэй Зи (2006)
  • Irreplaceable (2006)
  • Beautiful Liar ft. Шакира (2007)
  • If I Were a Boy (2008)
  • Single Ladies (Put a Ring on It) (2008)
  • Halo (2009)
  • Sweet Dreams (2009)
  • Run the World (Girls) (2011)
  • Best Thing I Never Had (2011)
  • Love on Top (2011)
  • XO (2013)
  • Drunk in Love ft. Жэй Зи (2013)
  • Partition (2014)
  • Flawless Remix ft. Ники Минаж (2014)
  • 7/11 (2014)
  • Formation (2016)
  • Sorry(2016)
  • Hold Up(2016)
  • All Night (2016)
  • Apeshit (2018)

Аялан тоглолтууд

[засварлах | кодоор засварлах]

Гоцлол аялан тоглолтууд

[засварлах | кодоор засварлах]
  • Dangerously in Love Tour[1] (2003)
  • The Beyoncé Experience[2] (2007)
  • I Am... World Tour [3](2009–2010)
  • The Mrs. Carter Show World Tour[4] (2013–2014)
  • The Formation World Tour [5](2016)

Хамтарсан аялан тоглолтууд

[засварлах | кодоор засварлах]

Stub icon

Энэ хөгжимчний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Загвар:Singer-stub

  1. https://en.wikipedia.org/wiki/Dangerously_in_Love_Tour
  2. https://en.wikipedia.org/wiki/The_Beyoncé_Experience
  3. https://en.wikipedia.org/wiki/I_Am..._World_Tour
  4. https://en.wikipedia.org/wiki/The_Mrs._Carter_Show_World_Tour
  5. https://en.wikipedia.org/wiki/The_Formation_World_Tour