Афро-Еврази
Нутаг дэвсгэр | 84,980,532 км² |
---|---|
Хүн ам | 6.000.000.000 |
Хүн амын нягтрал | 70,6 оршин суугч/км² |
Улс | 147 |
Цагийн бүс | UTC−1 (Кабо-Верде) — UTC 12 (Орос) |
Афро-Еврази (өөрөөр Африк-Еврази, Еврафрази, Евроафрикази) хэмээн нэрлэгдэх супер тив нь дэлхийн хамгийн том хоорондоо холбоо бүхий хуурай газар юм.
Биогазар зүйд болоод хүмүүнлэг- ба нийгмийн шинжлэх ухаанд энэхүү эх газрын массыг хуучин дэлхий хэмээн нэрлэн хэрэглэдэг.
Ерөнхий
[засварлах | кодоор засварлах]Афро-Еврази гэх нэр нь уг нэрэнд орсон үгүүдийн дагуу африк ба еврази (ази болон европ тив) тивүүдээс бүрдэнэ. Ойролцоогоор 85 сая километр квадрат нутаг дэвсгэрийн талбай нь дэлхийн нийт газрын гадаргын зургааны нэгийг бүрдүүлэх ба дэлхийн бүх хуурай газрын хагасаас илэрхий их газар нутгийг хамардаг. Энэхүү том тивд дэлхийн хүн амын 6,1 тэрбум хүн (мэдээ: 2013 он)[1] буюу 87 % оршин суудаг.
Дэд хуваалт
[засварлах | кодоор засварлах]Евразийн газар нутгийг хуваахдаа эрдэмтэд маргаантай байдагтай адил Афро-Евразийн газар нутгийг задлан хуваахдаа мөн л маргалддаг ч голчлон түүх, соёлын талаас нь харгалзан хуваадаг. Уламжлал ёсоор Суэцийн сувгийг африк, евразийн хоорондын хил гэж үздэг.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Deutsche Stiftung Weltbevölkerung, Info & Service, Länderdatenbank (Memento 30. Есдүгээр сар 2013 цахим архивт), abgerufen am 14. Januar 2011