Мэдээ мэдээлэл
Бидний тухай
Өмгөөллийн “Кэй И Партнерс” ХХН нь банк санхүүгийн салбарт мэргэшсэн, тэргүүлэх хуулийн фирм болох, мэргэжлийн бөгөөд чанартай эрх зүйн болон санхүүгийн зөвлөгөөг байгууллага, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх зорилгоор анх 2013 онд Өмгөөллийн “Хаш-Эрдэнэ ба Хамтрагчид” ХХН гэсэн албан ёсны нэртэйгээр үүсгэн байгуулагдсан. Өмгөөллийн “Кэй и Партнерс” ХХН нь мэргэжилдээ үнэнч, чадварлаг залуучуудаар багаа бүрдүүлсэн бөгөөд банк, санхүү, хөрөнгө оруулалт, үнэт цаас, хөрөнгийн зах зээл, үл хөдлөх хөрөнгө, компанийн эрх зүй, уул уурхайн салбарт түлхүү төвлөрөн ажиллаж байна...
Бидний зорилго
Бидний зорилго бол үйлчлүүлэгчдээ мэргэжлийн өндөр түвшинд, чанартай, нягт нямбай хууль зүйн болон санхүүгийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх юм.
Манай баг өөрсдийн үйлчлүүлэгчиддээ тэдний ашиг сонирхолд нийцсэн чанартай, түргэн шуурхай хууль зүйн үйлчилгээ үзүүлэхийг зорьж ажилладаг.
Бидний өрсөлдөх чадвар
Монголын Хуульчдын Холбоонд мэргэжлийн хууль зүйн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдээр бүртгүүлсэн.
Монгол Улсын Санхүүгийн зохицуулах Хороонд “үнэт цаасны зах зээлийн оролцогчдод хууль зүйн зөвлөгөө өгөх эрх бүхий хуулийн этгээд”-ээр бүртгэгдсэн...