Сингапур
Бүгд Найрамдах Сингапур Улс
| |
---|---|
Төрийн дуулал: Majulah Singapura (Малай) "Сингапур, урагшаа" | |
Нийслэл | Сингапур (хот улс)[a] 1°17′N 103°50′E / 1.283°N 103.833°EСолбицол: 1°17′N 103°50′E / 1.283°N 103.833°E |
Томоохон төлөвлөлтийн бүс (хүн амаар) | Бедок[2] |
Албан ёсны хэл | |
Үндэсний хэл | Малай хэл |
Угсаатны бүлгүүд | |
Шашин (2020)[c] | |
Ард түмний нэршил | Сингапурчууд |
Төр засаг | Нэгдмэл ноёрхогч-намын парламентын бүгд найрамдах улс |
Тарман Шанмугаратнам | |
Лоуренс Вонг | |
Хууль тогтоох байгууллага | Парламент |
Тусгаар тогтнол | |
6 сарын 3, 1959 он | |
9 сарын 16, 1963 он | |
8 сарын 9, 1965 он | |
Газар нутаг | |
• Нийт | 734.3 км2[5] (176) |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 5,637,000[d] (115) |
• Нягтаршил | 7,804/км2 (3) |
ДНБ (ХАЧП) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $757.726 тэрбум[7] (38) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $133,894[7] (3) |
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $515.548 тэрбум[7] (30) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $91,100[7] (5) |
ОТББИ (2017) | 45.9[8] дундаж |
ХХИ (2021) | ▲ 0.939[9] маш өндөр · 12 |
Мөнгөний нэгж | Сингапур доллар (S$) (SGD) |
Цагийн бүс | UTC 8 (Сингапурын Стандарт Цаг) |
Огнооны формат | өө/сс/жжжж |
Жолооны тал | зүүн |
Утасны томьёо | 65 |
ISO 3166 код | SG |
Домэйн нэр | .sg |
Сингапур (Хятад:新加坡; Малай: Singapura; Тамил:சிங்கப்பூர்) нь Малайн хойгийн өмнөд хошуунд орших арлаас тогтох зүүн өмнөд Азийн хот улс юм. Экваторын хойд зүгт 137 км зайд, нийтдээ жижиг 63 арлаас бүтэж, Малайзын Жохор мужийн өмнө, Индонезийн Риау арлуудын хойно байрладаг. Газар нутаг нь 707.1 км² бөгөөд дэлхийд үлдсэн цөөн тооны хот улсуудын нэг юм.
Британийн Дорнод Энэтхэг нэгдлийн харъяанд байхдаа 1819 онд Сингапурын цөм аралд худалдааны зээл болж үүсчээ. Энэ үед арлын гол суурин газар нь Сингапур голын аман дээрх Малайзын загасны аж ахуй эрхэлсэн тосгон байжээ. Мөн эрэг, голууд, жижиг арлууд дээр нутгийн уугуул иргэд болох Орган Лаут амьдардаг байв. Британичууд нь Сингапурыг "амтлагчийн зам" дахь стратегийн ач холбогдолтой түшиг газар болгон ашиглаж байжээ. Улмаар Британийн эзэнт гүрний хамгийн чухал худалдаа, цэрэг армийн төвүүдийн нэг болсон байна. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Сингапур Япончуудад эзлэгдэхэд Уинстон Черчилль үүнийг тодорхойлдоо "Британийн хамгийн том ялагдал" хэмээжээ. 1945 онд эргээд Британийн эрх мэдэлд шилжсэн. 1963 онд Малай, Сабах, Саравактай нэгдэн Малайз улсыг үүсгэсэн боловч 1965 оны 8 сарын 9-нд хоёрхон жилийн дараа тусгаарлажээ. Сингапур нь мөн оны 9 сарын 21-нд НҮБ-д элссэн байна.
Сингапур нь тусгаар тогтносноор улсын амьдрах стандарт нэмэгджээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт болон улсын удирдлагатай аж үйлдвэржилт нь цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэлт, нефтийн гаралтай химийн бодис үйлдвэрлэлт, аялал жуулчлал, санхүүгийн үйлчилгээ, мөн уламжлалт худалдааны баазууд дээр тулгуурласан орчин үеийн эдийн засгийг бүтээж чаджээ. Энэ нь Голландын эдийн засагч Альберт Винсемиусын төлөвлөгөө доор хийгдсэн байна. Сингапур нь 1 хүнд оногдох ҮНБ-ээр тооцвол дэлхийн 6 дахь баян орон юм. Мөн гадаад арилжааны нөөцөндөө 171.7353 тэрбум америк доллартай.
Сингапурын хүн ам нь 4.59 сая орчим. Хүн амын дийлэнх хувийг Хятадууд эзлэдэг. Захиргаанд хэрэглэгдэх албан ёсны хэл нь англи хэл.
Бүгд Найрамдах Сингапур Улсын Үндсэн Хуулинд улс төрийн системийг нь төлөөллийн ардчилал хэмээн тодорхойлсон боловч парламентийн засаглалтай бүгд найрамдах улс хэмээн хүлээн зөвшөөрөгддөг. Улс төрийн амьдралд нь Ардын Үйлийн Нам (People's Action Party) давамгайлдаг бөгөөд 1959 оноос хойших бүх сонгуульд ялалт байгуулжээ.
Нэр
[засварлах | кодоор засварлах]Малай хэлний Singapura (Сингапура) гэдэг нь Санскрид хэлний सिंहपुर (Симха пура), орчуулвал "Арслан хот" гэх үгнээс гаралтай юм. Үнэндээ, Сингапурт арсланг ер нь байгаагүй гэж үздэг, харин тус нэрийг бард дуртай Шривижаяа улсыг үндэслэгч өгсөн гэж таамагладаг. Өргөн дэлгэрсэн Монгол ардын нэг дуунд "Арслан хотын урчуудаар сийлүүлж хийсийм аа хө..." гэсэн мөр бас байдгаас бол урьдын цагт Арслан хот гэж нэрлэж байжээ.
Сингапур улсын түүхээс
[засварлах | кодоор засварлах]Түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн эртний суурин МЭӨ 2-р зууны үед оршин байжээ. Энэ нь Темасек буюу далайн хот гэсэн нэртэй бөглүү тосгон бөгөөд Суматрагийн Шривижаяа улсын ноёрхол дор байсан юм. 16-гаас 19-р зууны хооронд Жохорын Султанатын харьяанд байсан.
1819 онд Томас Стэмфорд Раффлес Британийн Дорнод Энэтхэгийг төлөөлж Султан Хуссейн Шахтай гэрээ байгуулж, Сингапурын өмнөд хэсгийг Британийн худалдааны өртөө болгон ашиглах болжээ.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Сингапур улсын газар нутаг нь Сингапур арал гэх гол арал, бусад жижиг 62 арлаас бүтдэг. Жижиг арлуудаас Журон, Пулон, Пулой Убин, Сентоза арлууд нь арай томоохон нь юм. Эх газар буюу Малайзтай холбогдсон хоёр хуурай замын гарц байдаг. Эдгээр нь хойд зүгтээ Жохор хоттой холбогдсон Жохор-Сингапурын далан зам, баруун зүгтээ Малайз-Сингапурын холбоос нэрт гүүр хоёр болно. Сингапур нь бага нутаг дэвсгэртээ, шигүү суурьшилтайн учир эргийн гүехэн усанд шинээр хөрст газар үүсгэдэг юм. 1960-иад онд 581.5 хавтгай дөрвөлжин километр нутагтай байсан бол өдгөө хэмжээ нь 704 болсон бөгөөд 2030 он гэхэд ахин 100-гаар нэмэгдэнэ гэж таамагладаг.
Цаг уур
[засварлах | кодоор засварлах]Singapur | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Singapur
|
Шашин
[засварлах | кодоор засварлах]Сингапурт хамгийн өргөн тархсан шашин бол Буддын шашин юм. Саяхны тооллогоор байнгын оршин суугчдын 33% нь өөрсдийгөө Буддын шашныг баримтлагч хэмээн хэлсэн байна. Тоо үзүүлэлтээрээ Буддын шашны дараа орсон томоохон шашнууд бол Христ, Ислам, Таоизм, мөн Хинду шашнууд юм. Христ, Таоизм болон шүтлэггүй хүмүүсийн тоо 2000 оноос 2010 оны хооронд тус бүр 3%-аар нэмэгдсэн ба түүнийхээ хэрээр буддын шашинтнууд цөөрсөн байна. Бусад шашин шүтэгчдийн тоо харьцангуй тогтвортой байна.
Сингапурт Буддын шашны гурван гол урсгал болох Теравада, Махаяана, Важраяанагийн сүм хийдүүд аль аль нь байдаг. Сингапурын Буддын шашинтнуудын ихэнх нь хятад хүмүүс бөгөөд тэд Махаяана урсгалыг шүтнэ. Хэдэн арван жилийн турш Тайвань, Хятадын номлогчид сургаалаа дэлгэрүүлсээр ирсэн тул Хятадын Махаяана зонхилдог. Гэхдээ Тайландын Теравада урсгал сүүлийн жилүүдэд дэлгэрч байна. Японы Буддын шашны Соока Гаккай байгууллага Сингапурт олон хүн сургадаг бөгөөд тэд нь ихэнхдээ Хятад угсаатнууд байдаг. Түүнчлэн Төвөдийн Буддизм алгуурхнаар Сингапурт нэвтрэн орж ирж байна.
Сингапурын орон нутгийн хэл
[засварлах | кодоор засварлах]Сингапур нь хятад, англи, малай, тамил гэсэн албан ёсны 4 хэлтэй. Англи хэл бол тус улсын тэргүүлэгч хэл ба энэ хэл нь бизнес, засгийн газар, дунд сургуулийн сургалтад хэрэглэгддэг. Сингапурын үндсэн хууль болон бүх хууль нь англи хэлээр бичигдсэн байдаг. Сингапурчуудын 80% нь англи хэлийг эзэмшсэн байдаг. Англи хэлний дараа Хятадын Мандарин хэл, тэгээд Малай, Тамил хэлнүүд ордог. Сингапурын англи хэлийн үндэс нь Британийн Англи хэл юм.
Сингапурчуудын бараг тал нь гэртээ хятад хэл хэрэглэдэг. Сингапурын Мандарин хэл нь 1.2 сая хүний эх хэл нь болно. Хагас сая орчим нь хятад хэлний өөр аялгууд болох Хоккиэн, Теочев, Кантон аялгаар ярьдаг боловч мандарин, англи хэлнүүдтэй харьцуулахад хэрэглэгчдийн тоо буурч байна.
Малай хэл бол "үндэсний хэл" бөгөөд түүхтэй холбогдолтойгоор илүү ёслолын шинж чанартай үйлд хэрэглэгддэг. Төрийн дуулал болох “Мажула Сингапура”, мөн цэргийн тушаалууд малай хэлээр байдаг. Өнөөдөр малай хэлээр голдуу малайчууд ярьдаг ба сингапурчуудын зөвхөн 16.8% нь малай хэлийг мэддэг, 12% нь эх хэлээ болгон хэрэглэдэг байна.
Сингапурчуудын 100 мянга нь буюу 3% нь Тамил хэлийг эх хэлээ болгон хэрэглэж байна. Хэдийгээр зөвхөн тамил хэл нь албан ёсных гэж тооцогддог ч Энэтхэгийн бусад хэлнүүд бас хэрэглэгдэх нь бий.
Тээвэрлэлт
[засварлах | кодоор засварлах]Сингапурын нийтийн тээврийн сүлжээ нь галт тэрэг (MRT болон LRT системээс бүрдэх), автобус, таксигаар бүрддэг. Одоогоор зургаан MRT шугам (Хойд-Өмнөд MRT шугам, Зүүн-Баруун MRT шугам, Зүүн хойд MRT шугам, тойрог MRT шугам, Хотын төвийн MRT шугам болон Томсон-Зүүн эргийн MRT шугам), гурван LRT шугам Букит Панжанг болон хороололд үйлчилдэг. Чоа Чү Кан
((Bukit Panjang LRT шугам), Sengkang (Sengkang LRT шугам) болон Punggol (Punggol LRT шугам) нь нийтдээ 241 км (150 миль) замыг туулж, 300 гаруй автобусны чиглэлийг ажиллуулж байна. Такси бол бусад хөгжингүй орнуудтай харьцуулахад үнэ нь харьцангуй хямд байдаг бол Сингапурын автомашинууд дэлхий даяар хамгийн үнэтэй нь байдаг тул такси бол түгээмэл тээврийн хэрэгсэл юм.
Жохор-Сингапурын гарц (Сингапурыг Малайзын Жохор Бахрутай холбодог) нь дэлхийн хамгийн ачаалалтай олон улсын хуурай замын хилийн боомт бөгөөд үүгээр өдөр бүр ойролцоогоор 350,000 жуулчин Woodlands Checkpoint болон Sultan Iskandar Building хоёрын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор (жилд нийт 128 сая) нэвтэрдэг. аялагчид).
Газрын тээврийн газар (LTA) нь Сингапур дахь газрын тээвэртэй холбоотой бүх дэд бүтэц, үйл ажиллагааг хариуцдаг.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Commons: Сингапур – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Тэмдэглэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Сингапур нь хот улс учраас албан ёсны нийслэлгүй.[1]
- ↑ Үндэстний бүлгүүдийн эзлэх хувийг зөвхөн Сингапурын иргэд (SC) болон Байнгын оршин суугчид (PR) агуулсан оршин суугч хүн амд үндэслэн тооцдог..[4]
- ↑ Шашны шүтлэгийн хувь хэмжээг зөвхөн Сингапурын иргэд (SC) болон Байнгын оршин суугчид (PR) бүрдүүлдэг оршин суугч хүн амд үндэслэн тооцдог..[4]
- ↑ Singapore Citizen (SC) population is 3,553,700, Permanent Resident (PR) population is 519,500, Non-Resident population is 1,563,800.[6]
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Singapore", Encyclopaedia Britannica, <https://www.britannica.com/place/Singapore-capital> (retrieved on 29 August 2019)
- ↑ "Singapore Department of Statistics population report for 2022". Singstat. Татаж авсан: June 7, 2023.
- ↑ "Rethinking Race: Beyond the CMIO categorisations". New Naratiff. Татаж авсан: 15 July 2023.
- ↑ 4.0 4.1 "Census 2020" (PDF). Singapore Department of Statistics. Татаж авсан: 16 June 2021.
- ↑ "Environment - Latest Data". Singapore Department of Statistics. 31 January 2023. Татаж авсан: 15 May 2023.
- ↑ "Population and Population Structure". Department of Statistics Singapore. Татаж авсан: 8 October 2022.
- ↑ 7.0 7.1 7.2 7.3 "World Economic Outlook Database, April 2023 Edition". International Monetary Fund. Татаж авсан: 6 May 2023.
- ↑ "Distribution of Family Income – GINI Index". Central Intelligence Agency. Archived from the original on 30 November 2018. Татаж авсан: 25 January 2019.
- ↑ "Human Development Report 2021/2022" (PDF). United Nations Development Programme. 8 September 2022. Татаж авсан: 8 September 2022.
- ↑ Singapore Statistics (12 January 2011), "Census of population 2010: Statistical Release 1 on Demographic Characteristics, Education, Language and Religion", <https://web.archive.org/web/20110124160522/http://www.singstat.gov.sg/news/news/press12012011.pdf> (retrieved on 16 January 2011)
- ↑ "Census of Population 2010" (PDF). 2010. Archived from the original (PDF) on 11 Тавдугаар сар 2011. Татаж авсан: 19 February 2011.