хавар
Appearance
Монголоор
[засварлах]Үгийн гарал
[засварлах]===Үгийн дуудлагага [Hawar]
Үндэсний бичиг
[засварлах]- ᠬᠠᠪᠤ᠊ᠷ
- (хабур)
Үгийн утга
[засварлах]- нэр.
- Сарны зурхайн ёсны нэг хоёр, гуравдугаар сар, нарны зурхайн хоёрдугаар сарын дундаас тавдугаар сарын дунд хүртэлх үе, өвлийн дараа ирэх улирал
Ойролцоо үг
[засварлах]Нийлмэл үг
[засварлах]- хавар цаг - өвөл, зун хоёрын хооронд болох улирал
- хавар эрт - хаврын эхэн үе, хаврын улирлын эхээр
- хавар орой - хаврын шувтарга үе, хаврын улирлын сүүл үеэр
- хаврын адаг сар - хаврын сүүл сар
- хаврын буудай - хавар эрт тарьсан буудай
- хаврын ноос - хавар хяргасан хонь, ямааны уртын ноос
- хаврын тариалалт - хаврын тариа тарих ажиллагаа
- хаврын хагалгаа - үр тарихын өмнөх хөрс сийрэгжүүлэх хагалгаа
- хаврын улирал - өвлийн дараах урин болох гурван сар
- хаврын уур орох - сарны зурхайн ёсны хорин дөрвөн улирлын нэг, нарны зурхайн хоёрдугаар сарын эхний арав хоногт тохиолдоно
- хаврын урь унах - хавар болж дулаарах
- хаврын үер - хавар болж цас мөс хайлж, гол мөрний ус ихсэх
- хаврын хавсарга - хаврын хүйтэн салхи шуурга
- хаврын хагас дунд - сарны зурхайн ёсны хорин дөрвөн улирлын нэг, хаврын өдөр шөнө тэнцэх хугацаа, нарны зурхайн ёсны гуравдугаар сарын хорины орчим тохиолдоно
- хаврыг бодогч түшмэд түүх. - хааны одон орны зурхай хариуцсан түшмэд
- хаврын цэцэг урга. - модны навч, иш жүрүртэй адил, өнгө цагаан, зургаан хэлтэстэй, тоорцог шар, үнэр маш сайхан
Зөв бичихзүй
[засварлах]Кирил бичгийн зөв бичихзүй
[засварлах]ха|вар нэр. *хаврын тэнгэр шиг (олон ааштай), хаврын, хаварт, хавраас, о.тоо байхгүй!
Үндэсний бичгийн зөв бичихзүй
[засварлах]ᠬᠠᠪᠤ᠊ᠷ ᠤ᠊ᠨ
ᠬᠠᠪᠤ᠊ᠷ ᠲ᠋ᠣ
ᠬᠠᠪᠤ᠊ᠷ ᠊ᠢ
ᠬᠠᠪᠤ᠊ᠷ ᠡᠴ᠊᠊ᠨ
ᠬᠠᠪᠤ᠊ᠷ ᠢᠶᠡᠷ
ᠬᠠᠪᠤ᠊ᠷ ᠲ᠋ᠠ᠊ᠢ
ᠬᠠᠪᠤ᠊ᠷ ᠢᠶᠡᠨ᠋
- /~ын /~т /~ыг /~аас /~аар /~тай /~аа
Орчуулга
[засварлах]Хоршоо үг
[засварлах]- хавар намар - өвлийн дараах буюу аргын тооллын 3, 4, 5-р сар, зуны дараах улирал буюу аргын тооллын 9, 10, 11-р сар
Товчилсон үг
[засварлах]Хэлц үг
[засварлах]Өвөрмөц хэлц
[засварлах]- хаврын тэнгэр шиг - учир нь олдохгүй олон ааштай
- хаврын урт шар хүн - хаврын тарчиг урт өдөр
- хаврын тэнгэр шиг - учир нь олдохгүй олон ааштай~Хамаг л бодсон санаснаа бүгдийг тоочин хэлдэг байсан Дугаржавын хөөрхөн ааш хаврын тэнгэр шиг хуйсганан итгэлгүй догшин харцаар солигдож нүүрээ буруулах болсон нь Шийлэгмаад гаслантай бодогдоно (Ж.Пүрэв, Бээлий). ~Хүний хорвоо сайхандаа сайхан ч хаврын тэнгэр шиг эргэж хөрвөхөөрөө яасан айхавтар хувирдаг юм бэ (Т.Бум-Эрдэнэ, Хувь заяаны хэлхээ).
- хаврын урт шар хүн - хаврын тарчиг урт өдөр~Хаврын урт шар хүн гэж хэцүү дээ. Юм хомс тарчиг, их л зүдрүү өнгөрөөдөг сөн.
Хэвшмэл хэлц
[засварлах]- Намар дунд жороо эцэнхий
- Хавар дунд гоёч даарамхай
- Намар дэлбэртэл иднэ
- Хавар хагширтал өлсөнө
- Намар муурхвал бороотой
- Хавар муурхвал салхитай
- Намар наалдашгүй
- Хавар халдашгүй
- Намар нарсны төлөө зовно
- Хавар харганы төлөө зовно
- Намар натуу
- Хавар хатуу
- Намар өвс овоолохгүй бол
- Хавар үхдэл овоолно
- Намар сайхан ч дуулаад дуулаад цаашаа
- Хавар муухай ч уйлаад уйлаад наашаа
- Намар тосоо гүзээлж
- Хавар тугалаа гүзээлэх
- Намар уут дүүрэн бол
- Хавар гэдэс дүүрэн
- Намар хураар эхэлдэг
- Хавар униараар эхэлдэг
- Намар цатгаацтай
- Хавар хатгаацтай
- Намар шиг гэртээ
- Хавар шиг амьдрах
- Өвөл өнтэй нутагт өвөлж
- Зун үндэстэй газрыг харгалз
- Хавар товгор газрыг түш
- Намар тэгш бэлчээрт нутагла
- Хавар гачиг
- Намар өег
- Хавар намар хавчиж зунгүй болно
- Өнгө мөнгө дийлж хуульгүй болно
- Хавар нэг өдөр эрт таривал
- Намар арван өдөр эрт хураана
- Хавар орсон цас сайн
- Намар орсон бороо муу
- Хавар өнгөрвөл зун ирнэ
- Харанхуй өнгөрвөл гэгээ ирнэ
- Хавар таривал намар хураадаг
- Хадгалж тавибал хожим зардаг
- Хавар тарихгүй бол
- Намар хураахгүй
- Хавар урсгасан хөлстэй бол
- Намар таргалсан малтай
- Хавар халдашгүй
- Намар наалдашгүй
- Хавар хамахаар
- Намар түү
- Хавар цаг сайхан ч өлөн
- Намар цаг бороотой ч цатгалан
- Хавар цагийн аян хол
- Хангай газрын бараа хол
- Хавар цагийн аян хол
- Хомхой сэтгэлийн өег хол
- Хавар цагийн тал цоохор
- Хатан хүний сэтгэл цоохор
- Хавар ч болсон намар юм шиг
- Хавантай ч болсон тарган юм шиг
- Хавар явбал зун ирнэ
- Харанхуй арилбал гэгээ ирнэ
- Хайлган цагийн малыг эдэлбэл
- Хавар цагийн цас хайлахтай адил
- Хатсан мод
- Хавар навчилна
Аман зохиолд орсон нь
[засварлах]Зүйр үг
[засварлах]- Хавар таривал намар хураадаг
- Хадгалж явбал хожим зардаг
Тайлбар: юмыг үеэ өнгөрөөсөн, хэрэггүй гэж хаях хэрэггүй хожим хэрэг болж болно
- Хавар цагийн шуурга хэцүү
- Хойд эхийн нударга хэцүү
Тайлбар: хавар урин дулаан болдогч хүйтэрвэл өвлөөс ч хэцүү
- Хаврын салхи хавирга нэвт
- Өвлийн салхи өвөр нэвт
Тайлбар: хаврын салхи өвлийн салхинаас илүү гэмтэй
- Хавар хатуу
- Намар баян
Тайлбар: хавар идээ ундаа тарчиг, цаг агаар хувирамтгай, мал сүрэг туранхай, цагаан идээ ховорддог, намар нь жимс ногоо урган боловсорч, мал сүрэг тарган, цагаан идээ элбэг дэлбэг байдаг