Jump to content

Бенгал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бенгал

Бенгал бүс нутгийн газрын зураг: Баруун Бенгал болон Бангладеш
Том хотууд Дака
23°25′N 90°13′E / 23.42°N 90.22°E / 23.42; 90.22 (Дака)
Колката[1] (Калькутта)
23°20′N 88°13′E / 23.34°N 88.22°E / 23.34; 88.22 (Колката)
Читтагонг
22°13′N 91°29′E / 22.22°N 91.48°E / 22.22; 91.48 (Читтагонг)
Гол хэл Бангла (Бенгали)
Нутаг дэвсгэр 232,752 км² 
Хүн ам (2001) 245,598,679[2][3]
Нягтшил 951.3/км²[2][3]
Нялхсын эндэгдлийн хувь 1000 амьд төрөлтөд 55.91[4][5]
Вэбсайтууд bangladesh.gov.bd
wbgov.com

Бенгал (бен. বঙ্গ Bôngo, বাংলা Bangla, বঙ্গদেশ Bôngodesh буюу বাংলাদেশ Bangladesh) нь Өмнөд Ази, Энэтхэгийн хойгийн зүүн хойд хэсэг дэх түүхэн болон газарзүйн бүс нутгийн нэр юм. Өдгөө ерөнхийдөө Бүгд Найрамдах Бангладеш Ард Улс (хуучнаар Зүүн Бенгал / Зүүн Пакистан) ба Энэтхэгийн муж болох Баруун Бенгал гэсэн хоёр хэсэгт хуваагдсан бөгөөд хуучин Бенгалын вант улсын (Британийн захиргаан дорх хаант засаглал) зарим хэсэг нь Энэтхэгийн Бихар, Ассам, Орисса мужуудад харьяалагддаг. Бенгалын ихэнх нутгаар Бенгал хэлээр (বাংলা Bangla) ярилцагч Бенгал үндэстэн (বাঙালি Bangali) оршин суудаг.

Бенгал нь дэлхий дээрх хамгийн их хүн амын нягтшил ихтэй бүс нутаг бөгөөд нягтшил нь 900/км²-аас ч их. Бенгалын ихэнх хэсгийг ГангаБрахмапутра мөрдийн дельт буюу Гангын дельт хэмээх, дэлхийн хамгийн том дельтийн нам дор газар нутаг эзэлнэ. Тус дельтийн өмнөд хэсэгт орших Сундарбанс нь Бенгалын барын өлгий нутаг болсон, дэлхийн хамгийн том мангро модон ой юм. Бенгалын ихэнх оршин суугчид хөдөө амьдарч, газар тариалан эрхэлдэг боловч Колката, Дака хэмээх хоёр мегахот тус бүс нутагт бий.

  1. Колкатагийн метрополитан нь 14 сая гаруй хүн амтай, Бенгал дахь хамгийн том төвлөрсөн суурин газар юм.
  2. 2.0 2.1 "Provisional Population Totals: West Bengal". Census of India, 2001. Office of the Registrar General & Census Commissioner, India. Татаж авсан: 2006-08-26.
  3. 3.0 3.1 World Bank Development Indicators Database, 2006.
  4. "West Bengal - Human development fact sheet" (PDF). United Nations Development Programme. 2001. Archived from the original (PDF) on 2003-04-12. Татаж авсан: 2007-03-01. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |coauthors= (help)
  5. "The World Factbook - Bangladesh". CIA World Factbook. 2001. Archived from the original on 2021-01-01. Татаж авсан: 2007-03-01. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |coauthors= (help)